Нүүр :: Terms & Conditions

Terms & Conditions

Онлайн салбарын үйлчилгээний нөхцөл

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.      online.telecommongolia.mn, mtconline.mn нь Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн цахим үйлчилгээ, худалдааны албан ёсны сайт /цаашид “Онлайн салбар” гэх/  бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчид /цаашид “Гишүүн хэрэглэгч” гэх/ уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.      Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Монголын цахилгаан холбоо ХК болон Гишүүн хэрэглэгч хамтран хяналт тавина.

 

Хоёр. Гишүүнчлэл, түүний эрх, үүрэг  

2.1.      Хэрэглэгчид Онлайн салбараар үйлчлүүлэх, худалдан авалт хийхийн тулд заавал онлайн салбарын гишүүнээр бүртгүүлсэн байх шаардлагатай.

2.2.      Онлайн салбарын гишүүнээр бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, нууц үг, холбогдох бусад мэдээллийг оруулах ба энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр гишүүнчлэлийн эрх  баталгаажна.

2.3.      Гишүүнчлэл  баталгаажсаны дараа тухайн хэрэглэгчийн мэдээллийн сан үүсэх ба уг мэдээллийн санд Гишүүн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээллийг агуулна.

2.4.      Гишүүн хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг онлайн салбар хадгалах, хамгаалах үүрэгтэй ажиллана.

2.5.      Онлайн салбар нь хэрэглэгчдэд чиглэсэн мэдээ, мэдээллийг хүргэх зориулалтаар гишүүн хэрэглэгчийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг ашиглаж болно.

2.6.      Гишүүн хэрэглэгч онлайн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Онлайн салбарын online@mtcone.net и-мэйл хаяг болон Дуудлага үйлчилгээний төвийн 70008000 дугаарт хандаж, санал, гомдол, хүсэлт, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрлүүлэх, үйлчилгээний талаар тайлбар, зааварчилгаа авах эрхтэй.

 

Гурав. Онлайн салбарын үйлчилгээ

3.1       Онлайн салбар ажиллагаа нь 24/7 зарчмаар ажиллgх ба хэрэглэгчийн дугаар авахаас бусад бүх үйлчилгээ автоматаар хийгддэг байна..

3.2       Online chat нь Даваа-Баасан гарагуудад 09:00-18:00 цагийн хооронд ажиллана.

3.4.      MiP70” үйлчилгээний шинэ дугаарын худалдан авалт

3.4.1.     Хэрэглэгч онлайн салбараар шинэ дугаар худалдан авах хэсэгт орж, түүнд байрлах дугааруудаас сонгон, худалдан авах боломжтой.

3.4.2.     Хэрэглэгч шинэ дугаар худалдан авахад тухайн дугаарын бүртгэлийн хураамж, онцгой дугаарын нэмэлт үнэ болон хүргэлтийн үйлчилгээний төлбөрийг систем автоматаар бодсоны дараа худалдан авалт хийгдэнэ.

3.4.3.     Дугаарын худалдан авалт хийгдсэнээр гишүүн хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар дугаарын нууц үг, идэвхижүүлэх картын дугаар, нууц үгийн хамт илгээгдэнэ.

3.4.4.     Уг үйлчилгээ нь ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд гүйцэтгэгдэх ба 17:00 цагаас хойш ирсэн захиалга нь дараагийн ажлын өдөр гүйцэтгэгдэнэ.

              3.5.        Суурин утасны  miu.edu.mnүйлчилгээний төлбөр төлөх

3.5.1.     Суурин утасны үйлчилгээний төлбөрийг төлөхдөө төлбөл зохих дүнг урьдчилан мэдсэн байх шаардлагатай бөгөөд 70008000, 19001109 лавлах утаснаас төлбөрийг лавлана.

3.5.2.     Хэрэглэгч төлбөрөө төлөхийн тулд онлайн салбар дахь “Суурин утас” талбараас “Суурин утасны төлбөр төлөх” хэсэгт хандаж, “Утасны дугаар”, “Үнэ” гэсэн цонхыг бөглөн, сагсанд хийнэ. Үүний дараа тооцоо хийх товчийг идэвхжүүлж, банкны картын мэдээлэл оруулах, үйлдлийг гүйцэтгэснээр төлбөр хийгдэх болно.

3.5.3.     Төлбөр хийгдэхээр оруулсан үйлчилгээний дугаарын үнэн зөв эсэхэд хэрэглэгч өөрөө хяналт тавих ба дугаар, төлбөрийн дүнг сайтар шалган төлбөрөө хийх шаардлагатай.

3.5.4.     Гишүүн хэрэглэгч төлбөр  хийснээс хойш 15 минутын дотор хэрэглэгчийн төлбөрийн үлдэгдэл, төлөвт өөрчлөлт орох ба төлбөр бүрэн хийгдсэн нөхцөлд үйлчилгээний эрх нээгдэнэ.

             3.6.        Бүх төрлийн картын худалдан авалт

3.6.1.     Гишүүн хэрэглэгч онлайн салбарт тавигдсан дурын картнаас сонгон худалдан авалт хийх боломжтой.

3.6.2.     Карт худалдан авахын тулд онлайн салбарын үйлчилгээний хэсэгт нэвтэрч, худалдан авахаар сонгосон  картаа сагсанд хийнэ. Үүний дараа тооцоо хийх товчийг идэвхжүүлж, банкны картын мэдээлэл оруулах, үйлдлийг гүйцэтгэснээр худалдан  авалт  хийгдсэнд тооцно.

3.6.3.     Худалдан авалт хийгдсэнээр гишүүн хэрэглэгчийн и-мэйл хаягаар картын  болон нууц дугаар илгээгдэнэ.

3.6.4.     Худалдан авах сагсанд зөвхөн нэг төрлийн картнаас нэгийг сонгон оруулах боломжтой.

            3.7.        Интернэт үйлчилгээний төлбөр төлөх

3.7.1.   Интернэт үйлчилгээний төлбөрийг төлөхийн тулд төлбөл зохих төлбөрийн дүнг урьдчилан мэдсэн байх шаардлагатай бөгөөд 70008000, 19001109 лавлах утаснаас лавлаж болно.

3.7.2.   Хэрэглэгч төлбөрөө төлөхдөө Онлайн салбар дахь интернэт гэсэн талбараас, интернэтийн төлбөр төлөх хэсэгт хандаж, Үнэ болон Утасны дугаарыг бөглөн, сагсанд хийж, төлбөр тооцоо хийх хэсгийг идэвхжүүлэн, банкны картын мэдээллээ оруулаад, гүйцэтгэх хэсэгт хандсанаар төлбөр төлөгдөх болно.

3.7.3.   Гишүүн хэрэглэгч төлбөр төлснөөс хойш 30 минутын дотор хэрэглэгчийн төлбөрийн үлдэгдэл, төлөвт өөрчлөлт орж, уг үйлчилгээ идэвхжинэ.

 

Дөрөв. Төлбөр тооцоо     

           4.1.        Бараа бүтээгдэхүүний үнэ нь компанийн тухайн үед мөрдөгдөж байгаа үнээр тогтоогдоно.

           4.2.        Хэрэглэгч онлайн салбараар үйлчлүүлэхээр бол Худалдаа хөгжлийн банк, Голомт,  Хас, Төрийн банк, Капитрон банк, Капитал, Хаан зэрэг банкуудын дотоодын Виза карт, Мастер карт болон гадаадын бусад банкны Виза карт, Мастер карт, Американ экспресс зэрэг төлбөрийн картуудаар төлбөрөө хийх боломжтой.

           4.3.        Техникийн саатал, алдаатай гүйлгээний улмаас Гишүүн хэрэглэгч захиалсан бараа, үйлчилгээгээ авч чадаагүй бол гүйлгээний буцаалт хийх өргөдлөө Онлайн салбарт бичгээр гаргаж, шийдвэрлүүлнэ.

           4.4.        Онлайн салбар нь гүйлгээний буцаалтыг хийхдээ бичгээр гаргасан өргөдөл, хүчин төгөлдөр иргэний үнэмлэх зэргийг үндэслэн, буцаалт хийх гүйлгээний мөнгөн дүнгээс банкны шимтгэлийг хасаж тооцон, гүйцэтгүүлнэ.

Тав. Хөнгөлөлт, урамшуулал ба хямдрал

           5.1.        МЦХ ХК-д мөрдөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал нь онлайн салбарт ижил мөрдөгдөнө.

           5.2.        Зөвхөн онлайн салбараар борлуулалт хийхэд зориулсан хөнгөлөлт, урамшууллыг тухай бүр нь шийдвэрлэж хэрэглэгчид мэдээлнэ.

 

Зургаа. Хариуцлага

           6.1.        Гишүүн хэрэглэгч худалдан авалт хийж буй шинэ дугаар буюу картын төрлийг андуурах, мөн үйлчилгээний төлбөр төлөхдөө утасны дугаар, нууц дугаар хүлээн авах и-мэйл хаяг, зэргийг буруу оруулсан тохиолдолд онлайн салбар хариуцлага хүлээхгүй.

           6.2.        Дээрх тохиолдолд гишүүн хэрэглэгчийн хүсэлтэд үндэслэн залруулж болох хохирлыг онлайн салбар шийдвэрлэж болно.

 

Долоо. Бусад заалт

           7.1.        Бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг онлайн салбар бие даан шийдвэрлэх ба эрх мэдлээс давсан асуудлыг холбогдох газар, албаны даргын тусламжтайгаар шийдвэрлэнэ.

           7.2.        Онлайн салбар  үйлчилгээгээ зөвхөн насанд хүрэгчдэд үзүүлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг, эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулах бол online@mtcone.net цахим и-мэйл хаягаар тодруулга авах, хүсэлт явуулах боломжтой.